Endpoint Security
Төхөөрөмжийн хамгаалалт
Ажилтнуудын ухаалаг утас, таблет, зөөврийн компьютерийг нэг төвөөс удирдаж, байгууллагын мэдээллийг хаанаас ч аюулгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
Мобайл төхөөрөмжийн хамгаалалт
Ажилтнууд байгууллагын и-мэйл, файл, аппликейшнд гар утаснаасаа хандах нь түгээмэл болсон. Бид эдгээр төхөөрөмжийг хэрэглэгчийн ажлыг саатуулахгүйгээр хамгаалах шийдлийг нэвтрүүлнэ.
Төхөөрөмжийн төвлөрсөн удирдлага (MDM)
iOS, Android болон Windows төхөөрөмжүүдийг нэг дор бүртгэж, Wi-Fi, и-мэйл, VPN тохиргоо болон аюулгүй байдлын бодлогыг алсаас түгээнэ.
Аппликейшн ба өгөгдлийн хамгаалалт (MAM)
Ажилтны хувийн утсан дээр ч байгууллагын өгөгдлийг хувийн аппаас тусгаарлаж, хуулах, хадгалах, дамжуулахыг хязгаарлана.
Гээгдсэн төхөөрөмжийн хамгаалалт
Гээгдсэн эсвэл хулгайд алдагдсан төхөөрөмжийг алсаас түгжих, байгууллагын өгөгдлийг нь сонгон устгах боломжтой.
Нөхцөлт хандалт ба нийцэл
Шинэчлэлгүй, root/jailbreak хийгдсэн зэрэг шаардлага хангаагүй төхөөрөмжөөс Microsoft 365 руу хандахыг автоматаар хориглоно.
Хэрхэн ажилладаг вэ?
- 1
Үнэлгээ
Одоо ашиглаж буй төхөөрөмж, хэрэглэгчид болон эрсдэлийг судалж, тайлан гаргана.
- 2
Бодлогын төлөвлөгөө
Байгууллагын шаардлагад нийцсэн аюулгүй байдлын бодлого, тохиргоог тодорхойлно.
- 3
Нэвтрүүлэлт
Төхөөрөмжүүдийг бүртгэж, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, ажилтнуудад заавар өгнө.
- 4
Хяналт ба дэмжлэг
Төхөөрөмжийн төлөв, аюулын мэдэгдлийг тогтмол хянаж, шаардлагатай өөрчлөлтийг хийнэ.
Ашигладаг платформ
Уулзалт товлох
Хэрэгцээгээ товч бичээд илгээнэ үү. Манай мэргэжилтэн 1 ажлын өдрийн дотор холбогдоно.
