Microsoft Azure Administrator

Microsoft Azure гэж юу вэ?

Microsoft Azure бол Microsoft-ийн үүлэн технологийн платформ бөгөөд хэрэглэгчдэд олон төрлийн үүлэн үйлчилгээг – виртуал машин, өгөгдлийн сан, сүлжээ, аналитик, хиймэл оюун ухаан, IoT зэрэг өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн ашиглах боломжийг олгодог. Энгийнээр хэлбэл, байгууллага, хувь хүмүүс Azure-г ашиглан өгөгдөл хадгалах, програм хангамж хөгжүүлэх, вэб болон мобайл аппуудыг удирдах, серверүүдийг виртуал орчинд ажиллуулах, аюулгүй байдлыг хангах зэрэг олон төрлийн ажлыг хялбархан, үр ашигтайгаар гүйцэтгэж чадна.

Microsoft Azure Administrator яагаад хэрэгтэй вэ?

Microsoft Azure Administrator нь үүлэн орчныг зохион байгуулах, удирдах, хянах үүргийг гүйцэтгэдэг тул олон талт ач холбогдолтой байдаг. Тухайн мэргэжилтэн дараах үүргүүдийг гүйцэтгэдэг:

 

Сургалтын агуулга
  1. 1. Identity Хэрэглэгчийн нэвтрэлт, баталгаажуулалт ба Azure Active Directory-ийн удирдлагыг хамарсан хэсэг. Энэ нь эрх, хэрэглэгч, бүлэг ба үйлчилгээний эрхүүдийг зохицуулахыг ойлгуулахаас эхлээд, нэвтрэлт, зөвшөөрлийн удирдлагыг сургах юм.

  2. 2. Governance and Compliance Azure орчны удирдлага, бодлого, зохицуулалт ба нийцэмжийн шаардлагыг хангах талаар сургалт юм. Энд Role-Based Access Control (RBAC), бодлого удирдлага, стандартыг хэрэгжүүлэх арга барилыг авч үзнэ.

  3. 3. Azure Administration Azure-д нөөцийг зохион байгуулах, удирдах, хянах үүргүүдийг гүнзгий судалдаг модуль. Үүнд, Azure портал, CLI, PowerShell зэрэг хэрэгсэл ашиглан нөөцийг удирдах, сэргээх, хянах аргуудыг багтаана.

  4. 4. Virtual Networking Azure виртуал сүлжээ зохион байгуулах, субнет, сүлжээний аюулгүй байдал, сүлжээний холболт, нэвтрлийн бүлэг зэрэг сүлжээний үндсэн ойлголтуудыг сургална.

  5. 5. Intersite Connectivity Оффлайн болон үүлэн орчны хоорондын сүлжээний холболтыг зохион байгуулах, VPN, ExpressRoute зэрэг технологийг ашиглан орон нутгийн болон үүлэн сүлжээний дэмжлэгийг бий болгох талаар суралцана.

    6. Network Traffic Management Сүлжээний ачааллыг удирдах, тэнцвэржүүлэх, DNS, Load Balancer, Traffic Manager зэрэг үйлчилгээг ашиглан сүлжээний урсгалыг зохицуулах арга барилуудыг багтаана.

    7. Azure Storage Azure-ийн хадгалах систем, Storage Account, Blob, File Storage, Queue Storage гэх мэт төрөл бүрийн хадгалах технологийг ашиглах, зохицуулах арга замыг судална.

    8. Azure Virtual Machines Виртуал машин үүсгэх, тохируулах, удирдах, аюулгүй байдлыг хангах, автоматаар өргөтгөл хийх, бүрэн нөөцлөх зэрэг виртуал машинтай холбоотой практик үйлдлийг хамарна.

    9. Serverless Computing Сервергүй үйлчилгээг ойлгон, Azure Functions, Logic Apps зэрэг серверлэс технологийн тусламжтайгаар код бичээгүй программ, автоматжуулалт, үүлэн орчныг ашиглах арга барилыг судална.

    10. Data Protection Өгөгдлийг хамгаалах, нөөцлөх, сэргээх, шифрлэлт болон бусад өгөгдлийн хамгааллын стратегиудыг ашиглах талаар анхаарах модуль.

    11. Monitoring Azure Monitor, Log Analytics, Application Insights гэх мэт хэрэгслүүдийг ашиглан системийн ажиллагааг, аюулгүй байдлыг, чанарыг хянах, асуудлыг хурдан илрүүлэх, шийдвэрлэх арга барилыг хамарсан модуль юм.

Сургалтын нийт цаг

20 цаг

Нийт хичээллэх өдөр

4 өдөр

Өдөрт хичээллэх цаг

5 цаг

Сургалтын төлбөр

850000₮

Сургалтанд сууснаар эзэмших мэдлэг

Azure орчныг үр дүнтэй удирдах, бизнесийн дижитал шилжилтийг дэмжихэд тусална.

Сургалтад хамрагдсанаар эзэмших ур чадварууд

  • CONTENTS ARE COMING…

Active Directory давуу тал юу вэ?

  • ✅Уян хатан байдал ба өргөтгөл.
  • ✅Өргөн хүрээний үйлчилгээнүүд.
  • ✅Өндөр найдвартай байдал ба аюулгүй байдал.
  • ✅Зардлын үр ашиг.
  • ✅Microsoft-ийн экосистемтэй уялдаа.

Ямар хүмүүс уг сургалтанд суувал зохих вэ?

  • ✅IT болон үүлэн технологийн мэргэжилтнүүд
  • ✅Шинэ технологийг судлахыг хүсэгчид
  • ✅Бизнес болон IT удирдлага
  • ✅Хөгжүүлэгчид ба програмчид

Манайх ямар давуу талтай вэ?

Empasoft Academy нь системийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн анхдагч байгууллага бөгөөд системийн администраторуудад зориулсан сургалт зохион байгуулж, тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулдаг. Мөн лиценз борлуулах болон системийг суулгах тохируулах үйлчилгээ үзүүлдэг цор ганц байгууллага юм.