Энэ сургалтанд хамрагдсанаар дараах ур чадваруудыг эзэмшинэ. Мэдээллийн технологи ба түүнтэй холбоотой үйл ажиллагааны хяналт,баталгаажуулалт мэдээллийн системийн төслийн менежмент, Мэдээллийн технологийн эрсдэлийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдал, Мэдээллийн систем хөгжүүлэлт, нэвтрүүлэлт ба худалдан авалттай холбоотой үйл ажиллагааны хяналт удирдлага, бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө ба түүний хэрэгжилтийн удирдлагын талаар өргөн ойлголттой болно.
Мэдээллийн системийн мэргэшсэн аудитор (CISA)-ийн үүрэг хариуцлага үндсэн чиг үүрэгт дараах зүйлс орно:
Эрсдэлийн удирдлагад суурилсан мэдээллийн системд (МС) аудитын стратегийг хэрэгжүүлэх.
Мэдээллийн технологийн хөрөнгийг хамгаалж, удирдаж, үнэ цэнийг тодорхойлох аудитыг төлөвлөх
Байгууллагын тогтоосон стандарт, зорилтод нийцүүлэн аудитыг гүйцэтгэх.
Аудитын үр дүнг хуваалцах, үр дүнд үндэслэн удирдлагад зөвлөмж өгөх.
Удирдлагын зүгээс санал болгож буй арга хэмжээнүүдийг гүйцэтгэсэн эсэхийг баталгаажуулахын тулд аудитын дахин шалгалтыг хийх.
/Lend.mn-р хувааж төлөх боломжтой/