Power platform

Power platform гэж юу вэ?

Power Platform нь програмчлал мэдлэг багатай хүмүүс ч амархан өөрсдийн хэрэгцээнд нийцсэн апп, автоматаар ажиллуулах процесс, тайлан гаргах, мэдээлэл шинжлэх зэргийг бүтээх боломжийг олгодог.

Power Platform-ийн дөрвөн үндсэн хэсгийг танилцуулъя:

· Power BI: Мэдээллийг зураг, график болгон үзүүлж, тайлан болон мэдээ гаргахад тусалдаг.

· Power Apps: Программ бичээгүйгээр өөрийн апп үүсгэхэд хэрэглэгддэг хэрэгсэл.

· Power Automate: Тогтсон ажил болон үйлдлүүдийг автоматаар гүйцэтгэх боломжийг олгодог.

· Power Virtual Agents: Чатбот буюу зөвлөх виртуал туслагч үүсгэхэд ашиглагддаг.

Эдгээр хэрэгслүүд нь таны ажил болон өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилж, илүү хурдан, үр дүнтэй байлгахад тусална. Та код бичих шаардлагагүйгээр ч өөрийн бодлого, хэрэгцээгээ бүрэн дүүрэн дэмжих програм, процессуудыг амархан бүтээж болно.

Сургалтын агуулга

1. Сургалтын явцад ашиглагдах апп болон орчинтой танилцах

2. Хөгжүүлэх аппын бүтэц, зохиомжтой танилцах

3. SharePoint дээрхи өгөгдлийн төрлүүдтэй танилцах

4. PowerApps дээр апп үүсгэх, стандарт component-уудыг ашиглах

5. Шаардлагын дагуу хөгжүүлэх аппын эхний дэлгэцийг зохиомжлох

6. Шаардлагын дагуу хөгжүүлэх аппын бусад дэлгэцүүдийг зохиомжлох

7. PowerApps дээр SharePoint холболт хийх

8. Бүртгэл хийх дэлгэц тохируулж, шаардлагатай кодыг бичих

9. Бусад дэлгэцүүдийг шаардлагын дагуу өгөгдөл холболт хийж, код бичих

10. Power Automate ашиглан notification имэйл илгээх

11. Хөгжүүлэх аппын ажиллагаануудыг гүйцэтгэж дуусгах

12. Цаашхи боломжуудын талаар ярилцах

13. Power virtual agent танилцуулга

14. Чат бот үүсгэх, сангаас мэдээлэл боловсруулах

15. Апп дээрээ PowerBI-ийн дашбоард холбож тохируулах

16. Шалгалттай холбоотой онолын мэдлэг

Сургалтын нийт цаг

18 цаг

Нийт хичээллэх өдөр

3 өдөр

Өдөрт хичээллэх цаг

6 цаг

Сургалтын төлбөр

850000₮

Сургалтанд сууснаар эзэмших мэдлэг

  • ✅Үндсэн ойлголт: Power Apps, Power Automate, Power BI, Power Virtual Agents-ийн суурь ойлголт.
  • ✅Апп хөгжүүлэлт: Кодгүй апп бүтээх, дэлгэцийг зохион байгуулах, стандарт компонент ашиглах.
  • ✅Өгөгдлийн холболт: SharePoint болон бусад системтэй интеграц хийх.
  • ✅Автоматжуулалт: Өдөр тутмын үйлдлийг автоматжуулах.
  • ✅Визуал тайлан: Өгөгдлийг дүрслэн тайлан, дашбоард гаргах.
  • ✅Чатбот бүтээл: Виртуал туслагч, чатбот үүсгэх.

Сургалтад хамрагдсанаар эзэмших ур чадварууд

  • ✅Хэрэглэгчдэд ээлтэй дизайн: Программчлал мэдлэг их шаардахгүйгээр өөрийн хэрэгцээнд нийцсэн апп, автомат процесс, тайлан гаргах боломжийг олгодог.
  • ✅Автоматжуулалт ба процессын хурдан удирдлага: Өдөр тутмын давтагдсан үйлдлүүдийг автоматжуулснаар таны цаг, хүчин чармайлгыг үр ашигтай ашиглах боломжтой.

  • ✅Мэдээллийн анализ ба тайлан: Power BI-ийн тусламжтайгаар өгөгдлийг хурдан, ойлгомжтой зураг, график болгон үзүүлж, бизнесийн шийдвэрүүдийг бататгахад дэмжлэг үзүүлдэг.

  • ✅Интеграц ба хамтын ажиллагаа: Microsoft-ийн бусад бүтээгдэхүүнүүдтэй амархан интеграцлагдаж, өгөгдлийг нэгтгэн ашиглах боломжтой.

Power Platform давуу тал юу вэ?

  • ✅Хэрэглэгчдийн эрхийг төвлөрсөн байдлаар удирдах
  • ✅Нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах
  • ✅Байгууллагын дотоод сүлжээний менежментийг хялбаршуулах
  • ✅Группийн бодлогоор компьютер, хэрэглэгчдийн тохиргоог удирдах

Ямар хүмүүс уг сургалтанд суувал зохих вэ?

  • ✅Бүх төрлийн хүмүүс хамрагдан суралцах боломжтой.

Манайх ямар давуу талтай вэ?

Empasoft Academy нь системийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн анхдагч байгууллага бөгөөд системийн администраторуудад зориулсан сургалт зохион байгуулж, тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулдаг. Мөн лиценз борлуулах болон системийг суулгах тохируулах үйлчилгээ үзүүлдэг цор ганц байгууллага юм.