Super Admin

Super Admin гэж ямар сургалт вэ?

Манай Super Admin сургалт нь IT-ийн үндэс суурь ойлголтууд болох сүлжээ, систем болон аюулгүй байдлыг анхан шатнаас ойлгох, эзэмших хөтөлбөр юм.

Super Admin-ийн сургалт яагаад хэрэгтэй вэ?

Энэхүү 3 өдрийн сургалт нь IT инженерүүдийг нэг чиглэлээр мэргэшиж төгссөн байдлаас салгаж, системийн инженер, сүлжээний инженер, аюулгүй байдлын инженерүүдэд тулгардаг хэд хэдэн асуудлыг нэгтгэн шийдэх зорилготой.

Сургалтын агуулга
  1. 1. Network

    · Fundamental: Сүлжээний үндсэн ойлголт, архитектур, протоколын суурь мэдлэг.

    · Addressing Schema: IP хаяг, subnet, VLAN зохион байгуулалт.

    · Switching: Свич болон LAN технологийн үндэс.

    · Routing: Статик ба динамик маршрутизацийн үндсэн зарчмууд.

    · Firewall ба DMZ: Аюулгүй байдлын механизм, дотоод болон гадаад сүлжээний хамгаалалт.

    · Attacking Type Monitoring: Аюулыг илрүүлэх, сүлжээний аюул, халдлага шинжилгээ ба мониторинг.

    2. System

    · Active Directory ба Domain Control: Хэрэглэгч, бүлэг, нэвтрэлт удирдлагын систем.

    · File Server: Өгөгдлийг зохион байгуулах, хадгалах системийн байгууламж.

    3. Security

    · What is Security: Мэдээллийн хамгааллын үндсэн ойлголт, зарчмууд.

    · Security Standards: ISO, NIST, CIS зэрэг аюулгүй байдлын стандартууд.

    · How to Introduce into Your Business: Бизнес үйл ажиллагаанд аюулгүй байдлыг хэрхэн нэвтрүүлэх, интеграцчлах стратеги.

    · CIS Controls: Аюулгүй байдлыг баталгаажуулах, хянах үндсэн арга барил.

    · Email Security: Имэйл болон холбоотой аюулыг багасгах арга хэмжээ.

    · DLP, EDR: Өгөгдлийн алдагдлыг сэргийлэх (Data Loss Prevention) ба endpoint-уудын аюулгүй байдлыг хянах технологи.

Сургалтын нийт цаг

24 цаг

Нийт хичээллэх өдөр

3 өдөр

Өдөрт хичээллэх цаг

8 цаг

Сургалтын төлбөр

750000₮

Сургалтанд сууснаар эзэмших мэдлэг

Энэхүү сургалт нь IT-ийн гурван суурь чиглэлийг нэгтгэн, олон талын инженер мэргэжилтэн болох замд бат бөх мэдлэг, практик туршлагаа өгнө.

Сургалтад хамрагдсанаар эзэмших ур чадварууд

  • ✅Сүлжээний үндсэн ойлголт, IP хаяглал, addressing schema, subnet, VLAN зохион байгуулалт.
  • ✅Active Directory, Domain Control удирдлага, файл серверийн зохион байгуулалт.
  • ✅Мэдээллийн хамгааллын үндсэн зарчмууд, аюулгүй байдлын стандартуудыг судлах.

Active Directory давуу тал юу вэ?

  • ✅Олон чиглэлд мэдлэгтэй инженерүүд нь төслүүдийг илүү үр дүнтэй, уян хатан, аюулгүйгээр удирдах чадвартай болж, бизнесийн өсөлтийг дэмжихэд тусална.
  • ✅3 өдрийн сургалт нь зөвхөн онолын мэдлэгийг бус, бодит практик туршлагаар үргэлжлүүлэн суралцах боломжийг олгож, ажлын нөхцөлд шууд хэрэгжүүлэх ур чадварыг дээшлүүлнэ.

Ямар хүмүүс уг сургалтанд суувал зохих вэ?

  • ✅Системийн администратор болох хүсэлтэй хүмүүс
  • ✅Байгууллагын IT инженерүүд
  • ✅Сүлжээний удирдлага, серверийн менежмент сонирхдог хүмүүс

Манайх ямар давуу талтай вэ?

Empasoft Academy нь системийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн анхдагч байгууллага бөгөөд системийн администраторуудад зориулсан сургалт зохион байгуулж, тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулдаг. Мөн лиценз борлуулах болон системийг суулгах тохируулах үйлчилгээ үзүүлдэг цор ганц байгууллага юм.