Inspire 2019: Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж
11/28/2019
Kaspersky
03/22/2020

БҮТЭЭГДЭХҮҮН

Microsoft Office 365

Microsoft Office өдөр тутмын хэрэглээний програм

Office 365 нь зардлаа бууруулахад олон талаар нөлөөлдөг. Юуны түрүүнд та байгууллагын дотоод сүлжээг (интранет) хариуцуулахаар хүн хөлслөх хэрэггүй болно. Учир нь Office 365-д үүнийг орлох апп бий. Бас та хамгаалалтын систем худалдаж авах шаардлагагүй. Яагаад гэвэл таны файлууд Microsoft-ийн хамгаалалт дор үүлэн технологиор хадгалагдаж байх юм. Мэдээж Office 365 дээр байнга шинэчлэл, өөрчлөлтүүд хийгдэж байх учир та оффисын програмуудаа шинэчлэх, дахин дараагийн хувилбарыг худалдан авах шаардлагагүй болно. Office 365-д уламжлалт оффисын програмууд төдийгүй таны ажлын хөнгөвчлөх олон өөр апп байгааг санаарай.
i3

БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ХАРИЛЦААГ САЙЖРУУЛАХ

Insert your content hereБайгууллагын ажилтнууд баг, хэлтэс, өрөө, оффис гээд олон зүйлээр тусгаарлагддаг. Үүнээс болж тогтмол бие биетэйгээ харилцаад байдаггүй. Харин энэ асуудлыг онлайнаар шийдвэрлэх боломжтой. Office 365-д байгууллагын дотоод харилцааг дэмждэг олон аппууд бий. Үүнд: Exchange, SharePoint, Teams, OneDrive, Planner, Power Bi зэрэг аппууд орно.
i2

АЖЛАА ХУРДТАЙ ЯВУУЛАХ

Insert your content hereАжиллах хүчин тархан байрлах болсон өнөө үед Office 365 таныг ажлаа саадгүй хурдан явуулахад туслах болно. Office 365 үүлэн технологид суурилдаг учир хэрэглэгчид хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөр хандах боломжтой. Өөр байршлаас ажилласан ч, өөр улсын иргэдийг ажилд авсан ч ажил саадгүй үргэлжлэх боломжтой.
i4

АЖИЛТНУУДЫН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ

Хэрэглэгчид кофе ууж суунгаа өөрийн гар утсаар ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлээ хянах, оффис дээр өрнөж буй хурлын үйл явц, илтгэлүүдийг харах нөхцөлийг Office 365 олгодог. Planner апп-ийн тусламжтайгаар төлөвлөгөө гарган хугацаа товлож, гүйцэтгэгчийг зааж, гүйцэтгэлийн хялбарчилсан тайлан авдаг учир ажилтан тус бүр өөрийн бүтээмжийг хянах боломжтой.
i1

БАЙГУУЛЛАГЫН IT ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ

Байгууллага бүр өөрсдийн дотоод сүлжээ, хамгаалалтын системтэй байх албагүй. Ялангуяа мэдээлэл технологийн компани биш бол энэ тал дээр хүн хөлсөлж, нэмэлт хөрөнгө зарах шаардлагагүй байдаг. Өөрсдийн IT үйлчилгээг илүү мэргэжлийн найдвартай газарт нь даатгаж болно шүү дээ. Энгийн хамгаалалтын систем, дотоод сервер орчноос Microsoft-ийнх илүү найдвартай бөгөөд хямдхан. Иймд Office 365 ашиглан байгууллагын файлаа дотооддоо аюулгүй хуваалцах боломжтой юм.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХИАЛГА ХИЙХ, ҮНИЙН САНАЛ АВАХ

www.office365.mn

Comments are closed.

Mongolian