Change The Language
Connect With Us
Empasoft | Power BI нэвтрүүлсэн жижиг дунд бизнес эрхлэгчид маш хурдан амжилтанд хүрч байна.
16399
post-template-default,single,single-post,postid-16399,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_menu_slide_from_right,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

Power BI нэвтрүүлсэн жижиг дунд бизнес эрхлэгчид маш хурдан амжилтанд хүрч байна.

SpireTec Solution компанийн Гүйцэтгэх Захирал Abhishek Kumar

Бидний урилгыг хүлээн авч Power BI сургалтыг хамтран зохион байгуулсанд баярлалаа. Хамгийн түрүүнд олон хүний асуудаг асуултыг бид танаас асуумаар байна. Яагаад Power BI сонгох хэрэгтэй вэ?

Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе! Power BI аль ч төхөөрөмжөөс төвөггүйхэн ажиллаж болох дата боловсруулж, үр дүнгээ хянаж болох бизнесийн дүн шинжилгээ хийх ухаалаг шийдэл. Мянга мянган дата цуглуулж, түүнийгээ бодитоор, маш цэгцтэй дэлгэн харуулж, дүн шинжилгээ хийх боломж юм. Дата бэлтгэх, дата илрүүлж болохуйц дата агуулахтай бөгөөд үүнээс гадна олон талыг мэдээллийг зэрэг харуулах хянах самбартай. Microsoft хөгжүүлэгчид урт хугацааны хөгжүүлэлтийн ажил хийж Power BI гэх энэ цогц бүтээгдэхүүнийг гаргаж зах зээлд нэвтрүүлсэн. Power BI нь дан ганцTableau шиг задлан шинжлэх хэрэглүүр биш, Excel-ийн PivotTable, PivotChart шиг эсвэл үүлэн технологид суурилсан дата анализын аргачлал биш юм. Харин дээрх бүх аргачлалыг өөртөө багтаасан цогц шийдэл бөгөөд Power BI дээр ажилласнаар та олон төрлийн эх үүсвэрийн дататай холбогдох боломжтой (өөртөө дата эх үүсвэрийн нөөцтэй бөгөөд сар тутамд тэр хэмжээний дата нэмэх боломжтой). Датагаа өөрийн хүссэнээр цуглуулж, загварчилж, схемчилж, In-Memory хурдтай хэмжигчийн тусламжтайгаар хэмжиж, тооцоолох боломжтой. Дата шинжлэх элементүүдээр датаг шинжилж, тухайн датаны цаана ямархуу мэдээлэл агуулагдаж байгааг харуулж бас болно. Мөн та үүлэн технологид суурилсан Azure дата эх үүсвэрийн адил зохион байгуулсан сервер дээр ажиллаж болохоос гадна бусад бүтээгдэхүүн дээр хийж болдоггүй олон боломжит үйлдлийг Power BI дээр хийх боломжтой.

Power BI болон бусад энэ төрлийн хэрэглүүр ашиглахын ялгаа нь юу вэ?

Компаниуд өмнөхөө бодвол дата дээр ихээхэн ажиллаж бүхий л мэдээлэл дижитал хэлбэрт шилжиж байна. Бизнес оюун ухааны софтверүүд ч үүнийгээ дагаад эрчтэй хөгжиж байна. Хамгийн сайн BI гэдэг нь хэрэглэгчдэд хамгийн сайн хэр нь хэрэглэхэд хялбар аргаар дүн шинжилгээ хийж мэдээллэх бололцоог өгдөг. Өнөөдөр дэлхий даяар Tableau, QlikView, Microsoft Power BI-ийг өргөнөөр хэрэглэж байна. Power BI дээр дурдсан бололцоог бүгдийг нь өөртөө шингээсэн, хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар хэрэглүүр юм. Нэгдсэн дата, их хэмжээний датанд дүн шинжилгээ хийхэд Power BI ихээхэн хэрэгтэй. SSRS-тай харьцуулахад графикчилсан бүтэцтэй байдаг нь хэрэглэхэд хялбар болгодог. Үүлэн технологи эсвэл тусгайлан зохион байгуулсан серверт аль ч нөхцөлд дата боловсруулж, мэдээллэх, баазтай холбогдох талаараа дата байршуулсан системээ даган ажилладаг SSRS-аас онцлогтой юм. Tableau болон Power BI хоёрт хоёуланд нь сул болон давуу тал байгаа. Tableau хэрэглэгчдэд тоо томшгүй дата дээр ажиллаж, интеграци хийх боломжийг өгөхөөс гадна бүх талын дэмжлэг үйлчилгээг санал болгодог бол Power BI жижг дунд бизнес эрхлэгчдэд бизнестээ дүн шинжилгээ хийж, шийдэл олоход тохирсон хэрэглүүр юм. Мэдээж энэ олон хэрэглүүрээс сонголт хийхэд хэрэглэгч танд үнийн сонголттоос эхлээд таны бизнесийн цар хүрээ, хэрэглэж буй дата хэмжээ зэрэг хамааралтай.

Тэгвэл яагаад жижиг дунд бизнес эрхлэгчдэд Power BI ашиглахыг санал болгодог юм бэ?

Ер нь ямар ч бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа эхлэхдээ стратегитаа тулгуурлан төрөл бүрийн технологи хэрэглэж датагаа шинжилж, цаашдаа энэ бизнес маань өргөжин томорно л гэсэн зорилготой байдаг. Гэтэл технологи өөрөө өдөр ирэх тусам боловсронгуй болж Powerful BI илүү жижиг дунд бизнест тохиромжтой болон хөгжиж байна. Энэ төрлийн олон хэрэглүүрүүд бий болж, илүү сайжирч байна. Үүний үр дүнд жижиг дунд бизнес эрчимтэй хөгжиж, ашиг орлого нэмэгдэж байгаа нь борлуулалт, маркетингийн баг нь BI мэдээлэлд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдэлд хүрч чадаж байгааг харуулж байна. Forbes-ийн мэдээллэснээр 2018 онд 100 хүртэл ажилтантай бизнесийн байгууллага Power BI нэвтрүүлж хамгийн хурдан амжилтад хүрсэн байна. Учир нь Microsoft’s Power BI дараах боломжийг танд өгч байна.

  • Шийдвэр гаргахад танд графикчилсан, бодит, бүх зүйлийг багтаасан бизнесийн тайланг үзүүлнэ.
  • Цаг хугацаа болон зардлыг хэмнэнэ.
  • Бизнесийн боломжийг тодорхойлно.
  • Багийн ажиллагааг дэмжинэ.
  • Дата дүн шинжилгээ хийнэ.
  • Хамтын ажиллагааг дэмжинэ.
  • Ихээхэн хэмжээний дата хөрвүүлэх боломжтой.
  • Төв самбар нь хэрэгцээт олон мэдээллийг багтаана.
  • Дүн шинжилгээг загварчлана.
Tableau болон Power BI хоёрт хоёуланд нь сул болон давуу тал байгаа. Tableau хэрэглэгчдэд тоо томшгүй дата дээр ажиллаж, интеграци хийх боломжийг өгөхөөс гадна бүх талын дэмжлэг үйлчилгээг санал болгодог бол Power BI жижг дунд бизнес эрхлэгчдэд бизнестээ дүн шинжилгээ хийж, шийдэл олоход тохирсон хэрэглүүр юм.
Монголд урилгаар ирж энэ хичээлийг заахад ямар сэтгэгдэл төрөв?

Монголчуудтай хамтран ажиллахад сайхан байлаа. Зааж буй зүйлийг хурдан ойлгож, тусгаж авч байгаа нь таалагдсан. Технологйн чиглэлийн сургалт учир хэлний өндөр мэдлэг шаарддаггүй, суралцагчдад бэрхшээл байсангүй. Сургалтад хамрагдсны дараа ажлын байрандаа сурсан мэдснээ хэрэгжүүлж, нэвтрүүлж, бүтээмжээ өсгөж байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье!

Та Power BI бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Power BI сургалтад бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл байхгүй

Уучлаарай, энд сэтгэгдэл бичих боломжгүй.