Change The Language
Connect With Us
Empasoft | “Microsoft Innovation Day”сэдэвт форум семинар амжилттай боллоо
15525
post-template-default,single,single-post,postid-15525,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_menu_slide_from_right,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

“Microsoft Innovation Day”сэдэвт форум семинар амжилттай боллоо

“Microsoft Innovation Day”сэдэвт форум семинар амжилттай боллоо

Програм хангамжийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн хандлагыг дэлхийд тодорхойлогч Майкрософт компани “MicrosoftInnovation Day”сэдэвт форум семинараа Corporate зочид буудлын хурлын төвд амжилттай зохион байгууллаа.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Шинэчлэлийн өдөр” уулзалт форумын үеэр Майкрософт компанийн Төв Азийн Бизнес хөгжил хариуцсан дарга, ноён Алексэй Трубинов тэргүүтэй экспертүүд болон Майкрософт компанийн Монгол дахь албан ёсны түнш Эмпасофт, Ай Ти Зон, Инфосолушн, Навиворлд, Софтлайн, компаниуд хамтран Майкрософтын дэлхий дахинд болон Монголд баримталж буй өөрчлөлтийн бодлого, бизнесийн шинэ үеийн систем, шийдлүүд, түүний найдвартай ажиллагаа, мэдээлллийн аюулгүй байдал, туслалцаа үйлчилгээний талаар танилцууллаа.

Энэ удаагийн уулзалтанд Монголын томоохон 150 гаруй байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд уригдан оролцсон бөгөөд түнш байгууллагуудаас Microsoft System Center, Microsoft Office 365, Microsoft ERP, Information Security болон лицензийн төрлүүдийг танилцуулж нээлттэй хэлэлцүүлгийг явууллаа.

Эмпасофт компанийн Ц.Баатар Microsoft System Center шийдлийг танилцуулсан бөгөөд энэхүү шийдэл нь хэрэглэгчдийн компюьтер болон device оролтуудыг физикал болон виртуал орчинд зөв удирдан зохион байгуулахад тань туслахаас гадна энэхүү нэгдсэн автомат менежментийн шийдлийг ашигласнаар байгууллагын бүтээмжийг дээшлүүлж, ашигт ажиллагааг сайжруулах олон давуу талтай юм.

Сэтгэгдэл байхгүй

Уучлаарай, энд сэтгэгдэл бичих боломжгүй.