Change The Language
Connect With Us
Empasoft | Microsoft Exchange
15485
post-template-default,single,single-post,postid-15485,single-format-video,ajax_fade,page_not_loaded,,side_menu_slide_from_right,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

Microsoft Exchange

Microsoft Exchange

Microsoft Exchange (Хамтын ажиллагааны шийдэл)
Exchange имэйл үйлчилгээ нь байгууллагын имэйл хүлээн авах, явуулах системийг сайжруулж, мэдээлэл алдагдахаас хамгаална. Exchange-ийг байгууллагын үйл ажиллагааны онцлог, ажлын хэрэгцээ шаардлага зэрэгт тохируулан зохион байгуулах боломжтой. Гар утас, Outlook Web аппликейшн ашиглан хаанаас ч ажил хэргээ үргэлжлүүлэн явуулахад тань туслах ухаалаг шийдэл юм.
Хэрэглэгчид, түншүүд болон албан байгууллага, хувь хүмүүсийн холбоо барих утас, хаяг, албан тушаал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тэмдэглэж групп үүсгэж ангилах, өөрт байгаа харилцахын мэдээллийг байгууллагын ажилтнуудтай хуваалцах боломжтой. Ирсэн имэйлд өөрийн хэрэгцээнд тохируулан зохион байгуулалт хийж болохоос гадна байгууллага дундаа ашиглах имэйл хавтас үүсгэж болох юм. Microsoft Exchange боломжууд Ажил хэргийн уулзалт, тэмдэглэлийг яаралтай, яаралтай бусаар ангилан өнгөөр ялгаж тэмдэглэж, хамт олноороо уулзалт товлох боломжтой. Үүрэг даалгаврын хэрэгжилтэндээ хяналт тавьж, ажлын явц тухай бүрт тэмдэглэл хөтлөн явуулж, ажлын зохион байгуулалт хийхэд тань туслана.

Exchange нь дараах давуу талтай. Үүнд:

  • Exchange нь бичиг баримтыг найдвартай хадгалж, вирус болон спамаас бүрэн хамгаална
  • 2gb хүртэлх багтаамжтай ямар ч файлыг имэйлээр илгээх боломжтой
  • Веб бровсер, гар утас зэрэг дурын платформ ашиглан имэйлрүүгээ хаанаас ч холбогдоно
  • Суулгахад хялбар бөгөөд Microsoft Office-ийн бусад программуудтай харагдах байдал, функц нь ижил тул хэрэглэхэд ойлгомжтой
  • Ажлын бүтээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ
Сэтгэгдэл байхгүй

Уучлаарай, энд сэтгэгдэл бичих боломжгүй.