Change The Language
Connect With Us
Empasoft | МТ Мэргэжилтэн
15892
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-15892,ajax_fade,page_not_loaded,,side_menu_slide_from_right,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

МТ Мэргэжилтэн

Шийдэл

Бид таны асуудалд тохирох шийдлийг боловсруулж, нэвтрүүлнэ.

Програм хангамж

Албан ёсны эрхтэй програм хангамжийн лицензийн худалдаа. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон төлийн програмуудыг монголын зах зээлд нийлүүлж байна.

Үйлчилгээ

Microsoft болон бусад үйлвэрлэгчийн бүтээгдэхүүний нэвтрүүлэлт, техникийн үйлчилгээ мөн зөвлөх үйлгчилгээ зэргийг мэргэшсэн инженерийн баг хийж гүйцэтгэнэ.

Төхөөрөмж

Dell, Sonicwall зэрэг үйлдвэрлэгчийн сервер, сторэйж, сүлжээний болон аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн захиалгат худалдаа.

Нэвтрүүлэх үйлчилгээ

Тухайн зөвлөмжийн дагуу хэрэглэгч шийдлийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангасны дараа тухайн шийдлээ нэвтрүүлдэг. Энэ шийдлийг нэвтрүүлэхэд өөрсдийн инженерүүдийн багаар эсвэл мэргэжлийн компаниар нэвтрүүлүүлэх гэсэн 2 зам бий. Мэргэжлийн компаниар нэвтрүүлүүлэх нь богино хугацаанд, өндөр чанартай хийлгэж, зардал хэмнэдэг. Технологи хөгжих тусам технологийн төрөл, сонголт, интеграци олон болох тусам тухайн технологи илүү экперт түвшний туршлага, мэдлэг шаардаж байна. Тиймээс мэдээлэл технологийн үйлчилгээний компаниуд бий болон Дэлхийн мэдээлэл технологийн үйлчилгээний зах зээл 2025 он хүртэл жилд дунджаар 7 хувиар өсөх хандлага ажиглагдаж байна.

Техникийн үйлчилгээ

Системийн тогтвортой байдлыг хангах үйлчилгээ.

 

Системүүдийг нэвтрүүлсний дараа нь тогтвортой байдлыг нь хангана гэдэг бас нэг чухал ажил байдаг. Хэрвээ систем доголдвол тухайн систем том байх тусмаа алдагдах боломж, зардал нь өндөр байдаг. Тухайлбал: Нэг том байгууллагын имэйл 2 өдөр ажиллахгүй байлаа гэвэл тухайн байгууллага 2 өдөр ажлаа алдсантай ижил. Нөгөө нэг асуудал нь тогтвортой байдлыг хангах үйлчилгээг сайн хийхгүй бол системийг бүрэн ашиглаж чадахгүй, боломжуудыг алдсаар байдаг.

Зөвлөх үйлчилгээ

Олон байгууллагууд мэдээлэл технологи чухал гэдгийг мэдэж байгаа ч өөрсөддөө таарсан зөв шийдлийг зөв сонгохгүй байх тохиолдлууд байна. Хэрвээ хэрэглэгчийн хэрэгцээнд шийдэл таараагүй гэвэл томдсон эсвэл жижигдсэн гутлыг хүн удаан өмсдөггүйтэй адилхан шийдлийг солих шаардлага гардаг. Тиймээс өөрсөддөө таарсан зөв гутлыг сонгож авна гэдэг бол хамгийн чухал шат. Олон улсын туршлагаар тодорхой шийдлийг нэвтрүүлэхдээ өөрсдийн байгаа бүтэцдээ аудит хийлгэж, өөрсдөд таарах шийдлийн зөвлөмж авч, тухайн зөвлөмжийн дагуу шийдлээ сонгодог.

DELL SERVER
DELL-Н АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ ТҮНШ

Програм хангамж

Албан ёсны лицензтэй програм хангамжийн худалдаа үйлчилгээ