Change The Language
Connect With Us
Empasoft | Мэдээллийн Аюулгүй Байдлын Шийдэл – DeviceLock
16303
post-template-default,single,single-post,postid-16303,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_menu_slide_from_right,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

Мэдээллийн Аюулгүй Байдлын Шийдэл – DeviceLock

Мэдээллийн Аюулгүй Байдлын Шийдэл – DeviceLock

Олон жилийн турш та бид firewalls, anti-virus, аюул илрүүлэх, аюулаас хамгаалах, хэрэглэгчийг таньж баталгаажуулах зэрэг олон  төрлийн хамгаалалтын шийдэлд их хэмжээний зардал гаргасаар ирсэн. Иймэрхүү шийдэл нь алсаас хакерууд сүлжээг эвдэх, мэдээлэл хулгайлах зэрэг байгууллагын ашиг сонирхлыг зөрчсөн үйлдлүүдээс хамгаалахад нэн тустай.

Гэвч ийм шийдлийг нэвтрүүлсэн олон тооны удирдах ажилтнууд аюулгүй байдлын тухай зөрүүтэй мэдээлэлтэй байдаг. Тэд өөрсдийн эрх бүхий ажилтны учруулж болзошгүй аюулыг үл анзаарах эрсдэлтэй. Орчин үед “BYOD” буюу Bring Your Own Device – хувийн мобайл төхөөрөмжийг албандаа ашиглах явдал түгээмэл болсонтой холбоотойгоор байгууллагын өмч болсон мэдээллийг ажиллагсад, гэрээт ажилтнууд, зочдын санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас дотроосоо гадагш алдах эрсдлээс хамгаалах шаардлагатай болж байна.

Өнөө цагийн хүн бүр л ажлын байран дээрээ ил болон далд, халаасандаа, цүнхэндээ ухаалаг утас, таблет, MP3 тоглуулагч, камер, зөөврийн санах ой авч явах нь байдаг л үзэгдэл. Тэдгээрийг компьютерт залгаж (голцуу USB, цэнэглэгч сууриар дамжин) их хэмжээний мэдээлэл агуулах санах ой болон хувирах хүртэл хэн ч анзаарахгүй!

Сүлжээнд буй дурын файлыг тэдгээр зөөврийн төхөөрмж рүү хуулаад, халаас юм уу цүнхэндээ хийж гарсан л бол танай өрсөлдөгч, хэвлэлийнхэн, SEC, зах зээлийн шинжээчдийн гарт орох бүрэн боломжтой.

 Харин DeviceLock® DLP Suite систем нь хамгийн бага зардлаар мэдээллийн хэлбэр ба агуулгын түвшинд мэдээлэл гадагш алдагдахаас сэргийлсэн шийдэл юм. Олон үет шинжилгээний систем нь мэдээлэл алдагдаж болзошгүй урсгал, цэг бүрд мэдээллийг нарийвчлан хянах үүрэгтэй. Чухал мэдээлэл гадагш гараагүй эсэхийг цаашид магадлах зорилгоор мэдээлэл илгээж, хүлээн авч буй зөөврийн медиа, PnP бүхий төхөөрөмжүүдэд агуулгын шинжилгээ хийж, шүүдэг. Хамгаалалтын системийн админууд DeviceLock-ийн тусламжтай компаний компьютер дээр мэдээлэл дамжуулах, хүлээн авах, хадгалах эрхийг хэрэглэгчийн ажлын чиг үүрэгт нийцүүлэн тохируулах боломжтой. Үүний үр дүнд компьютерийн цахим орчинд хууль ёсны хэрэглэгчид саад тотгоргүй ажиллаж, заасан хязгаараас давахыг оролдсон санаатай ба санамсаргүй бүх үйлдлийг зогсооно.

DeviceLock DLP Suite  бол мэдээлэл гадагш алдагдах аюулаас хамгаалсан таван модулиас тогтсон иж бүрэн хамгаалалтын систем юм.

DeviceLock   модулийн тусламжтай хэзээ, хаана, хаашаа, хэн (буюу компьютер/лаптопоос) утас, дижитал камер, USB зөөврийн санах ой, CD/DVD-R, таблет, принтер, MP3 тоглуулагч зэрэг төхөөрөмжөөр компани руу мэдээлэл хүлээн авах болон компаниас мэдээлэл дамжуулж болох эсэхийг заасан журам тогтооно.

NetworkLock  нь хэрэглэгчийн интернет харилцаанд хяналт тавидаг модуль юм. Үүнд: компаний э-шуудан, хувийн вэб шуудан, мессенжер буюу чаат, нийтийн сүлжээ (Facebook, Google+, Twitter гэх мэт), вэб хуудсуудаар аялах, FTP файл дамжуулалт, Dropbox, SkyDrive, Google Drive зэрэг үүлэн санах ойгоор файл дамжуулах үйлдлийг хянах боломжтой.

ContentLock  модуль э-шуудан, вэб шуудан, чаат, блог нийтлэл гэх мэтчилэн мэдээллийн нэгжүүдэд SSN дугаар *, төлбөрийн картын дугаар, банкны дансны дугаар болон хэрэглэгчийн өөрийн заасан төрлийн мэдээлэлд байгууллагын чухал, нууц агуулга бүхий мэдээлэл агуулагдаж буй эсэхийг хянах бөгөөд хориглох/зөвшөөрөх эсэхийг шийдэх боломж олгодог.

Discovery ** модуль нь  сүлжээний админууд, хамгаалалтын ажилтнуудад байгууллагын сүлжээн дотроос болон гаднаас заасан агуулга бүхий мэдээллийг хайж олоход зориулалттай шийдэл юм. Байгууллагын оюуны өмчийг хамгаалах, ажилтны хийж буй үйлдэл, компьютерийн сүлжээг удирдах зорилгоор тодорхой агуулга бүхий мэдээллийг хайхад үүнийг ашигладаг.

Search Server ** нь бүртгэгдсэн мэдээллээс хайлт хийхэд зориулагдсан модуль бөгөөд бичиг баримтын далд хуулбараас бичвэр хайлт хийх шаардлагатай үед ашиглана.

Дээрх бүх модуль  DeviceLock DLP Suite системийн бүрэлдэхүүн болж, нэгэн цогц систем болж ажилладаг. DLP Suite бол зөөврийн компьютер, ажлын компьютер, сервер гэх мэт төхөөрөмжөөс болон сүлжээгээр мэдээлэл гадагш алдагдахаас хамгаалсан систем юм.

Үүнд: iPhones, Androids, BlackBerry зэрэг ухаалаг утас, iPods, iPads, дижитал камер, Wi-Fi, Bluetooth, FireWire, нийтийн сүлжээ, мессенжер, вэб шуудан, компаний э-шуудан, хэвлэлт, CD/DVD, USB зөөврийн санах ой, Флаш карт, FTP/FTPS, HTTP/HTTPS болон clipboard буюу түр санах ой зэрэг болно.

Microsoft Active Directory Group Policy-той нэгдэн ажиллахад бүрэн зохицсон тул DeviceLock DLP Suite системийн програм хангамжийг суурилуулах, тохируулахад төвөггүй байдаг бөгөөд Microsoft-н сертификаттай сүлжээний админууд гүйцэтгэх боломжтой учир ажилтныг өндөр зардлаар сургалтанд хамруулах юм уу тусгай мэргэжилтэн шаардлагагүй.

Та үнийн санал авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах талбарыг бөглөнө үү.

Та үнийн санал авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах талбаруудыг бөглөнө үү.

 

Шошго:
Сэтгэгдэл байхгүй

Уучлаарай, энд сэтгэгдэл бичих боломжгүй.