Change The Language
Connect With Us
Empasoft | Бизнесийн нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийн 57% нь гадагш задрах өндөр эрсдэлтэй, хамгаалалт маш сул байдаг
16320
post-template-default,single,single-post,postid-16320,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_menu_slide_from_right,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

Бизнесийн нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийн 57% нь гадагш задрах өндөр эрсдэлтэй, хамгаалалт маш сул байдаг

Бизнесийн нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийн 57% нь гадагш задрах өндөр эрсдэлтэй, хамгаалалт маш сул байдаг

Мэдээллийн эрин зуун, мэдээлэл бол хаан гэх үгс бол өнөө цагийнх. Мэдээлэлтэй хүн хүчтэй гэдэг шиг мэдээлэлтэй компани зах зээлд илүү давуу байр суурь элэх боломж бүрддэг. Мэдээллийн аюулгүй байдал гэхээр ихэнх компани хакердуулах, халдлагад өртөх гэх мэт гадаад хүчин зүйлсийг хамгийн эхэнд боддог. Энэ нь зүй ёсны хэрэг боловч мэдээллийн урсгал гаднаас дотогш, дотроос гадагш гэсэн хоёр үндсэн урсгалтайг хэзээ ч мартаж болохгүй. Үүнтэй холбогдолтойгоор 2018 онд Cyber Security Insider-аас гаргасан нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг хуваалцмаар байна.

Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд кибер халдлагуудыг илрүүлэх, хариу арга хэмжээ авах зэрэг онцгой үүрэг хариуцлага оногддог. Сүүлийн үед энэ ажлын байр улам бүр л сорилттой тулгарч байгаа. Учир нь итгэл даасан, тодорхой албан тушаалтай ажилтнууд байгууллагын мэдээллийг санаатайгаар гадагш гаргах тохиолдлууд улам бүр нэмэгдсээр байгаа. Ихэнх тохиолдлуудад ажилтнуудыг өөрсдийн үүрэгт ажлаа хийж байна уу эсвэл ямар нэгэн ёс зүйгүй, хууль бус үйлдлүүд хийж байна уу гэдгийг тодорхойлоход хэцүү байдаг. Доорх судалгаагаар энгийн ажилтнуудын 56%, Мэдээллийн технологийн инженерүүдийн 55% , Гэрээт байгууллагуудын 42% нь байгууллагын чухал мэдээллүүдийг гадагш задруулах эрсдэлтэй гэж гарсан байна.

Мэдээлэл/data/ бол дан ганц мэдээлэл технологийн үнэт зүйл биш юм, мэдээлэл бол байгууллагын гол стратегийн үнэт зүйл бөгөөд зарим төрлийн мэдээллүүд бусдаасаа илүү их үнэ цэнэтэй байдаг. Бизнесийн нууцын зэрэглэлтэй мэдээллүүд, компанийн санхүүтэй холбогдох хэрэглэгч болон ажилтнуудын мэдээлэл зэрэг стратегитэй эн тэнцүү үнэ цэнэтэй. Бизнесийн нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийн 57% нь гадагш задрах магадлалтай, хамгаалалт маш сул байдаг бол удаах байруудад албан тушаалтнуудын хэрэглэгчийн мэдээллийн 52%, хувь хүний мэдээллүүдийн 49% нь ямар нэг хамгаалалтгүй байдаг гэсэн үр дүн гарсан байна.

 Та ч гэсэн өөрийн бизнес “нууц”-даа санаа зовж, мэдээллийн урсгалаа хянахыг хүсэж байвал энд дарж манайд хандаарай. 

 

Сэтгэгдэл байхгүй

Уучлаарай, энд сэтгэгдэл бичих боломжгүй.