Change The Language
Connect With Us
Empasoft | Үйлчилгээ
54
page-template-default,page,page-id-54,ajax_fade,page_not_loaded,,side_menu_slide_from_right,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

Үйлчилгээ

Бизнесийн Бүтээмжийг Өсгөх Үйлчилгээ

Эмпасофт компани нь хэрэглэгчдэд бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, үйл ажиллагааны зардлаа хэмнэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгоно.

Хэрэглэгч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бизнесийн өндөр бүтээмж бүхий программ хангамжуудын иж бүрдлийг хэрэглэснээр байгууллага тань хамгийн бүтээмжтэй, үр дүнтэй ажиллаж асар их зардал хэмнэх болно. Энэхүү цогц бөгөөд төгс шийдэл нь танай байгууллагын ажилтан бүрт орон зай цаг хугацаанаас үл хамааран үр дүнтэй ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгнө.

Ялангуяа Microsoft Lync-ийг ашигласнаар байгууллагын ажилтан, хэлтэсүүд хоорондын хамтын ажиллагаа сайжрах, төрөл бүрийн онлайн хурал зөвлөгөөн хийж хамгийн богино хугацаанд үр дүнтэй шийдэлд хүргэх боломж бий болно.

Бизнесийн Тасралтгүй Байдал

Аливаа байгууллагын хувьд бизнесээ тогтвортой тасралтгүй явуулах нь хэтийн зорилгодоо хүрэхэд учирч болох саад тотгор, аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхэд нэн чухал ач холбогдолтой байдаг.

Мэдээллийн сан, файлын сан, өгөгдлийн сан, сүлжээний орчин, сервер болон хэрэглэгчийн системийн найдвартай ажиллагаа нь таны бизнесийн тасралтгүй байдлыг хангаж өгөх болно. Энэхүү тасралтгүй байх гэдэг нь системд учирч болох аюултай нөхцөл байдал, эрсдэлийн удирдлага, мэдээллийн сангийн нөөц, нөхөн сэргээх арга, мөн олшруулан байрлуулах арга зэргээр хангагдсан хамгаалалтын цогц шийдэл юм.

Мэдээллийн сан болон системийн бэлэн байдал
DAS, NAS, SAN тохиргооны мэдээллийн сангийн нөөц болон нөхөн сэргээх аргачлал
Мэдээллийн сангийн олшруулалт болон хамгаалалтын менежмент

МТ Аутсорсинг Үйчилгээ

IT Outsourcing буюу өөр байгууллагаас үйлчилгээ авч байгууллагынхаа мэдээллийн технологийн асуудлыг шийдвэрлүүлэх, IT ажлуудыг хариуцуулан хийлгэх нь тухайн байгууллагын цаг хугацаа, хүн хүч болон мөнгө санхүүг хэмнэж чаддаг.

Бид мэдээллиийн технологийн сүүлийн үеийн шинэлэг шийдлүүдийг байгууллагын орчинд тохируулан суулгах, зөвөлгөө өгч ажилладаг бөгөөд хэрэглэгчид тулгарч буй асуудлыг шийдвэрлэн, бизнесийн тасралтгүй байдлыг хангах нь манай үйлчилгээний эцсийн үр дүн юм.

Систем Болон Сүлжээнд Нэвтрэх Хандалтын Удирдлага

Эмпасофт компани нь танай байгууллагын мэдээллийн сан, сүлжээний орчины хандалтыг маш үр дүнтэй дэд бүтцийн дагуу зохион байгуулна.

Байгууллага өргөжиж томрохын хэрээр олон систем зэрэг ажиллуулах, систем бүрд ажилтанууд нэвтрэх эрх, хандалтыг зөв, оновчтой зохицуулах шаардлага бий болдог. Дээрх шаардлагын дагуу зохицуулснаар мэдээллийн систем, сервер, сүлжээ болон хэрэглэгчийн аюулгүй байдлын үндсэн хүчин зүйлийг хангадаг. Энэхүү шийдлийг нэвтрүүлснээр байгууллагын систем болон сүлжээний нэгдсэн удирдлага бий болж хэрэглэгч мэдээлэл, файлын сан, өгөгдлийн сан, сүлжээний орчин, бусад программ хангамжуудад нэвтрэх хандалтын эрхийг хянах, удирдах боломжоор хангагдана.

  • Directory Services
  • Strong Authentication
  • Information Protection and Rights Management
  • Federation Identity Services
  • Forefront Identity Management using FIM 2010
Системийн Виртуалчлал

Эмпасофт компани нь таны өсөж буй бизнесийн хэрэгцээг тань уян хатан дэд бүтэц бүхий VMware болон Microsoft-ийн HyperV-д суурилсан виртуалчлалын шийдлүүдээр хангах болно.

Бага зардлаар илүү ихийг хийж бүтээх, ажиллуулах сүүлийн үеийн шийдлийг Эмпасофт ХХК танд танилцуулж байна. Өөрөөр хэлбэл өндөр хүчин чадал бүхий олон үйлдлийн систем, шийдлүүдийг нэгэн зэрэг бие даасан байдлаар бага зардлаар, виртуал хэлбэрээр зохион байгуулна гэсэн үг. Ингэснээр та сервер болон хэрэглэгчийн компьютер, техник хангамжид ноогдох зардлыг өндөр хэмжээнд хэмнэж чадна.

Бид та бүхэнд Microsoft Нурег-V болон VMware-д суурилсан серверийн болон хэрэглэгчийн виртуал орчинг үүсгэж тохируулах, удирдах боломжийг нээж өгч байгаадаа баяртай байна.

Системийн Удирдлага

Эмпасофт компани нь байгууллагын серверүүд, компьютерууд, сүлжээний болон хэвлэх төхөөрөмжүүдийг автоматжуулсан удирдлагын шийдлийг нэвтрүүлнэ.

Microsoft системийн удирдлагын цогц шийдэл нь байгууллагын системийн байнгын ажиллагааг хангахаас гадна бүх төрлийн серверүүдийн удирдлагыг төвлөрүүлж, автоматжуулдаг тул мэдээллийн технологийн мэргэжилтэнүүдийн ажлын үр бүтээмжийг дээшлүүлнэ. Системийг автоматжуулснаар мэдээллийн технологийн мэргэжилтэнүүд санаа зовох зүйлгүйгээр бусад ажилдаа санаа тавьж болно.

Системийн нэгдсэн удирдлага нь сүлжээний төхөөрөмжүүд, сервер болон компьютеруудыг ажиллагааг найдвартай үр ашигтай болгож байгууллагын үйл ажиллагааны явцыг сайжруулна.

Сүлжээний Хамгаалалт Болон Зохион Байгуулалт

Эмпасофт компани нь байгууллагын сүлжээний орчины урт хугацааны өндөр чанарын баталгаатай бас хэмнэлттэй аюулгүй шийдлийг санал болгодог

Байгууллагын сүлжээний орчин эмх цэгцтэй, аюулгүй, сайн хамгаалагдсан байвал мэдээллийн аюулгүй байдал, байгууллагын үр бүтээмж нэмэгдэх гол хүчин зүйл болдог. Эмпасофт ХХК нь урт хугацааны баталгаатай бас хэмнэлттэй шийдлийг санал болгож байна.

Байгууллагынхаа сүлжээнд аюулгүй байдал, зохион байгуулалт болон антивирүсийн шийдлийг нэвтрүүлснээр сүлжээг гадны халдлага, вирүсээс хамгаалахаас гадна утасгүй сүлжээний аюулгүй байдал, бодлого, удирдлагаар мөн хангана.