Change The Language
Connect With Us
Empasoft | Танай байгууллага Дижитал орчинд тэсэж үлдэх үү ?
Бид танд зөвхөн мэдээлэл технологийн дэд бүтэцтэй холбоотой асуудлаар техникийн тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй танай байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх технологийн шийдлүүдийг боловсруулан ажиллах ба бизнесийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд асуудал гарсны дараа бус асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж ажилладгаараа онцлогтой.
It outsourcing үйлчилгээ, Дижитал хувьсгал, Мэдээлэл технологийн шийдэл, MSP
16243
post-template-default,single,single-post,postid-16243,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,qode-title-hidden,side_menu_slide_from_right,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
IT outsourcing үйлчилгээ

Танай байгууллага Дижитал орчинд тэсэж үлдэх үү ?

Дэлхий ертөнц өмнөхөөсөө илүү хурдан өөрчлөгдсөөр. Зүйлсийн Интернет (IoT), Хөдөлгөөнт төхөөрөмжүүд (Mobility), Үүлэн технологи (Cloud), Том дата (Big data) , Blockchain болон дижитал олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нь компаниудыг шинэ эриний дижитал хэрэглэгчдэд , мэдээлэл технологи дээр суурилсан бизнес процесс, бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох чиглэл рүү оруулж байна. Үндсэндээ бараг бүх салбарт дижитал технологи нь урьд өмнө нь бидний харж мэдэрч байгаагүй тийм өөрчлөлт шинэчлэлт, ажил амьдралын цоо шинэ хэв маягийг нэвтрүүлж байна.

Технологийн хөгжлийг өмнө нь жил сараар ярьдаг байсан бол өдгөө минут секундээр тодорхойлогддог болсон бөгөөд дэлхий даяар тархсан мэдээллийн урсгал нь нийгэм эдийн засагт томоохон өөрчлөлтүүдийг оруулж хүмүүс өмнөхөөсөө хэд дахин их мэдээллийг нэг дор авч хэрэглээ зан төлөвийн бүтцэд ч мөн онцгой өөрчлөлтүүд орж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор аливаа бизнес эрхлэгч байгууллага өөрийн бизнес модель, үйл ажиллагааны загвар дижитал ертөнцөд уялдуулах шаардлагатай тулгарч байгаа юм. Тэр бүрд компанийн мэдээлэл технологийн дэд бүтэцтэй холбоотой олон асуудлууд гарч ирэх бөгөөд мэргэжлийн баг ажиллуулан нүсэр үнэтэй тоног төхөөрөмжүүдээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулна гэвэл маш өндөр зардалтай болно.

Дэлхий даяар хэрэглээний бүтцэд түрээсийн Outsourcing үйлчилгээ өргөнөөр нэвтрэн орж байна. Та бүх төрлийн үйлчилгээг түрээсээр авч болж байгаатай ижил компанийнхаа мэдээлэл технологийн асуудлыг 100% олон жилийн туршлагатай мэргэжлийн багт даатгаснаар секундээр хөгжиж байгаа бизнесийн орчинд үндсэн ажилдаа илүү анхаарал цаг заваа зарцуулах боломжийг манай MSP (Managed Service Provider) үйлчилгээ буюу утгачилбал IT Outsourcing үйлчилгээг танд олгож байна.

Бид танд зөвхөн мэдээлэл технологийн дэд бүтэцтэй холбоотой асуудлаар техникийн тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй танай байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх технологийн шийдлүүдийг боловсруулан ажиллах ба бизнесийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд асуудал гарсны дараа бус асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж ажилладгаараа онцлогтой.

Энэ үйлчилгээг сонгох шалтгаанууд:

 

  1. Үнийн хувьд өндөр биш тогтсон тарифтай, сонголтын багцуудтай
  2. Зөвхөн таны асуудлыг шийдвэрлэхийн тулд төвлөрч ажилладаг
  3. Асуудал гарсны дараа бус асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж ажилладаг
  4. Өндөр зэрэглэлийн сертификаттай мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн багтай
  5. 12 жилийн туршлагатай баг юуг яаж хийхээ сайн мэддэг. Та туршилтын туулай болохгүй
  6. Илүү урт хугацаанд түншилж ажилладаг

Та манай MSP IT Outsourcing үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэврэнэ үү.

MSP үйлчилгээ

Сэтгэгдэл байхгүй

Уучлаарай, энд сэтгэгдэл бичих боломжгүй.